Би буцаж явна.
Би буцаж явна.Уйлж ирсэн болохоор инээгээд буцаж байна. Намайг угтан баярлан хөөрч инээж байсан
хүмүүсийн сэтгэлд нь гуниг хуруулж,
зүрхэнд нь харуусал
үлдээгээд нүдэнд нь цөхөрлийн нулимс торуулаад би буцаж явна.
Ганганан буцах нүүдлийн шувуудыг дагаад би буцаж явна. Моддыг уйлуулж навчисыг шиврүүлсэн
намар цагын гэгээн гуниг дундуур алхалсаар буцаж байна. Цонх даган урсах бороон
дусал бүхнийг сүүлийн удаа хараад сэтгэлдээ мэлмэртлээ уйлаад хүмүүн биеийг
олоод зөвийг хийсэн үү бурууг үйлдсэн үү гэдгээ эцсийн удаа эргэн нэг хараад
амар тайван бас аз жаргалтай гэгч нь буцаж явна. Нүдэнд торсон нулимс, сэтгэлд
хурсан гомдлоо салхинд хийсгээд хүмүүн биеээ үлдээгээд би харьж явна.
Намайг гомдоосон хүн бүрийг уучлаад, гомдоосон зүрх
бүхнээсээ уучлал эрээд би харьж
явна. намайг үзэн ядсан хүмүүсийг баярлуулаад, намайр хайрласан хүмүүсийг
гуниглуулаад, намайг таньдаг байсан хүмүүст гунигт мэдээ дуулгаад би хөрстийн
энэ ээдрээт амьдралаас залхаад харьж явна.
Их олон жил биш ч миний хувьд урт, тийм тансаг биш ч эгэл энэ амьдрал минь миний хувьд үнэ
цэнэтэй, тийм нандин биш ч үзэсгэлэнтэй энэ л миний амьдрал.Ийм л амьдралын
замналаар би замнаж ийм л дурсамжуудыг сэтгэлдээ үлдээгээд би харьж явна.
Эргээд харахад харамсах зүйл алга сэтгэл гэгээн гунигт автаж
зүрх амрахаар яаран, ай миний эгэл амьдрал Би чамд хайртай.
So sad
ReplyDelete