Navigation Menu

Чи мэдэх үү?





Өөдөөс чинь хараад жаргалтай инээж буй хүн цаашаа хараад сэтгэлдээ үер цутгатал уйлдаг болохыг мэдэх үү?
Энэ хүн сайхан амьдралтай гэж байгаа хүн ямар их уй гуниг зовлон шаналалыг, атаархалыг тэсэн гарч буйг мэдэх үү?
Энэ л амжилттай яваа гэсэн тэр хүн чинь хэдэн шөнө нойроо хасаж, хичнээн өдөр хоолгүй явж байж өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн бол?
Заримдаа амьдралд яагаад гэж асуух биш зүгээр л мөрөө түшүүлэх хүн хэрэгтэй байдаг,
Заримдаа амьдралд ярилцах биш зүгээр л чанга тэврээд бүх зүйл сайхан болно гэж хэлэх хүн хэрэгтэй байдаг юмаа ...
Хэн ч ямар амьдралыг, ямар зовлон гунигийг тэсэн гарч буйг мэдэрч чадахгүй байж өнгөц бүү дүгнээрэй … 

1 comment:

  1. Би мэднээ, гэхдээ мэддэг ч ойлгохыг хүмүүс түм бум живаа. Ойлгоно гэсэн итгэл маань унтарсан. Мөрийг нь бат түшиж болох хүнийг л ол, хүн болгонд ийм хүлээлт үүсгэвэл урам чинь их хугарах болно шүү.

    ReplyDelete