Navigation Menu

Дурлал ба залуу нас ...

Шалбарсан өвдөг шархалсан зүрхнээс ч хурдан эдгэдэг болохыг ойлгосон үе тэнгийн залуус минь ээ хэхэ tongue emotico

Дурлал гэдэг хэцүү л дээ гэхдээ андуудаа

Залуу насанд сэнсэртэл дурлах, хайрлах, хүсэх, догдлох, санах, шаналах тэгээд хиншүү үнэрттэл хаягдах мэдрэмжийг мэдрээгүй бол энэ эмгэнэл шүү.
Өвгөд эмгэд биш нэрлэхэж, нээх хашир зааж, өнгөрсөн ирээдүйг тооцож, цонх ширтэж, өвдөгөө тэвэрч хэвтэх хэнд хэрэгтэй юм бэ?! Чөлөөтэй дурла, бусдыг нууц биш ил хайрла!!!
Дурласан залуугийнхаа төлөө биеэ бэлдэх, хувцаслах, түүнтэйгээ уулзахын тулд хар усан бороонд шүхэргүй гүйж, хүйтэн өвөл гоё харагдах гэж дан өмдтэй зогсож, өдөржин чатлаж оройжин болзчихоод шөнөжин түүнийгээ зүүдлэж хоноод, олноос тасарч хэсэгтээ ганцхан хүний төлөө амьдраад тэгээд нээх удалгүй бүтэлгүй дурлал байжээ гээд дэрээ нэвтэртэл хэд хоног уйлж, найзууддаа түүнийг муулж суух ч бас л сайхан шүү дээ...,
Гэхдээ дурлал хэнийг ч голдоггүй, хайр хүн бүхэн дээр ирдэг болохоор чин хайраа олтолоо учралын бүх өнгөөр дурсамжаа будаарай. Бид чинь амьдарч байна шдээ
Бичсэн хүн нь байвал нэрээ үлдээгээрэй 

Мэдээллийн эх сурвалж: www.facebook.com

0 comments:

Номын тэмдэглэл

Бүтэн 3 жил эргүүлж тойруулан ямар ч юм шалтгаанаар энэ тэндээс нь уншиж байсан номоо өнөөдөр уншиж дуусгалаа. Товч тэмдэглэл нь: 

Үхэлийн хагацал ба үхэхүйн амьд амьтан бүрийн зайлшгүй гэтлэн гарах ёстой хувь заяа юм. Ганцхан үхэл л амьдралыг хувь заяа болгож, үзэн ядалтыг хайр, өшөө хорсолыг уучлал болгодог. Тэр л гомдолын хар мөрийг цагааруулж, өшөөтөн дайсныг эвлэрүүлж, тэр л хүмүүний биеийг өвдөлт тарчлалаас ангижруулагч нь юм. Түүний ачаар л бид сайн ба мууг ялгаж, дурсамжууд түүх болон мөнхөрч, цаг хугацаа өнгөрсөн ба одоод хуваагддаг. Тэр муу нэгнийг авч явж баяр хөөр авчирдаг бол, сайн нэгнийг авч яван уй гашууг авчирдаг. Тэр л хэзээ ч хэнийг ч үл ялгадаг агаад шударга бус энэ л амьдралын түмэн нугачаанд туйлдан ядарсан зүрхийг амрааж амьдралын дутууг нөхдөг байх.Үхлийн хагацлыг нулимстайгаа залгилж, хүнд хэцүү өдрүүдийг даван туулж яваа орь ганцаар зүрхнүүдэд бяцхан салхивч нээе гэж бодон энэхүү номыг бичсэн бизээ. Үхлээс айх айдас, үхлийн тухай бодох бүрт сэтгэл сэртгийлгэх тэр аймшигт мэдээнүүдийн чухам аль нь үнэн аль нь худал болохыг амьдралын төгсгөлийн шатанд буй, үхэлд харьяалагдах тэр л хүмүүстэй энэ амьдралын эцсийн мөч хүртэл нь хамт байж үхлийн тухай хөшиггүй үнэнг дэлгэсэн шинжлэх ухааны анхны ном байх."Би яг энэ тухай ярья гэж бодож байлаа. Энэ бол аз дайрах эсвэл аз дутах тухай биш юм. Бурханыг таних нь аз эзийн асуудал биш. Энэ бол бидний гэтлэн давах ёстой бодит амьдралын бүхий л нугачаанд бэлтгэдэг маш гүнзгий, гайхамшигтай сургууль юм. Аюул зовлонгийн үед хүн Бурханд хамгийн их ойртдог. Өвчнийхөө үед энэ сургамжийг амсах нь гайхалтай мэдрэмж. Бүгдээрээ чиний төлөө залбирч байгааг ойлгох нь юутай ч зүйрлэшгүй их амарлил юм. Энэ л намайг тэтгэж байна."

0 comments:

Миний охион ээждээ заавал эргэж төрөөрэй ээж тэрийг нь үнэн голоосоо хүсье даа.


Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Юуны өмнө надад тохиолдсон энэ гай зовлон өөр эмэгтэйд битгий тохиолдоосой гэж хүсэж явдаг юмаа. Энэ явдал одоогоос яг нэг жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юмсан. Даанч энэ бол бүтэшгүй зүйл… Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа өмнө найзалдаг байсан залууруу яриад уулзлаа мэдээж их сайн байсан болхоор эргээд их татагдлаа. Тэр залуу цагдаа залуу л даа. Тэгээд их архи уудаг миний урд нэг хүүхэнтэй найзладаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаячихсан байсан. Эхэндээ бүх юм сайхан л байлаа би хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад их хайртай би ч их хайртай байсан. Нээрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж дээ. Гэтэл сарын дараа өөрийгөө жирэмсэн болсныг мэдсэн. Би бол шууд л гаргана гэж хатуу шийдсэн миний дотор үр минь бүрэлдэж байгаа шүү дээ гэж бодохоор би ямар их азтай хүн бэ гэж боддог байлаа. Тэр үед ээж маань мэдээж миний эсрэг байсан хэрэггүй ээ наад хүн чинь дэмий архи уудаг, цагдаа амьдралаа бод эргээд яв гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаа саваад гараад явж байсан юмдаа.
Тэр залуугийн ээж аав нь ачтай болох нь гэж баярлаад удахгүй бэр гуйсан. Хэдэн жилийн өмнө ээж аавтай нь танилцсан байсан юмаа. Хадам авгай эхэндээ долоочих гээд мэдээж сайхан л байдаг байсан.
Гэдсэн дэхь охин минь 4 сартайгаас эхлээд ер нь хүмүүсийн чанар нь танигдаж эхэлсэн. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн халуун хоол ундтай уг нь өөрийгөө их боломжийн байна гэж бодож байсан юм. Тэр хүн орж ирэх болгондоо юмар нэг өө хайгаал байдаг боллоо. Би нээх тоохгүй нөхрөө ээлжтэй үед нь байнга л халуун хоол хийж аваачиж өгч тэр хүний ажлынхан ч намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байлаа. Тэр хүний утас, смс ирж согтуу ирээд тасарсан унтаж байх хойгуур нь хүүхнүүдээс “яасан зүгээр харьсан уу хайраа?” гэх мэтээд смс ирдэг боллоо түүгээр ч үл барам өнжөөд нэг архи ууж агсан тавьж орилж, хашгирдаг боллоо. Тэр болгонг гэдсэн байгаа үр минь унтаж байгаад гэнэт цочдог их хөдөлдөг байлаа. Тасартлаа уусан эр хүний хажууд эхүүн архины үнэр үнэртэж би олон ч шөнө уйлсан даа. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хүн биш болж бүтэхгүй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр үед би үрээ ямар их өрөвддөг байсан гээч дандаа зулбах гээд цус алддаг байсан миний охин уг нь ээждээ үнэхээр ирий гэж хүссэн болохоор зулбалгүй ээждээ ирсэн дээ. Зун нь нэг өдөр ажлын газрынхантай нь голийн эрэг рүү явсан юм тэнд байсан хүмүүс мэдээж согтуу байсан. Тэр үед тэнд байсан нэг залуу нь манайг голруу шиднэ гээд би бүүр уйлаад битгий л дээ хүүхэд айчихна шдээ гээд уйлаад байхад тэр хүн ерөөсөө тэр залууг болиулаагүй. Машин дотор гэрлүүгээ явж байхдаа би жоохон тунирхаад жирэмсэн эхнэрийг чинь хүн голруу шидэх гэж байхад чи тоосонгуй гэхэд “муу гичий минь наадах хаалгаа онгойлгоод цаашаагаа үсэр” гэсэн тэгээд, би юу гэнээ чи гэсэн дуугай бай гичий минь гээд гараа зангидаад нүүр луу цохисон үнэхээр аймаар. Тэгснээ чи өөрөө үсрэхгүй бол би чамайг түлхчий гээд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унагаах гэж бөөн юм болсон. Тэгээл гэртээ ирээд гэдэс рүү минь өшөглөөд, орилж хашгирч нүүр нүдгүй зодсон надад ямар ч үг хэлэх боломж олгоогүй. Яг л галзуу араатан шиг харагдаж байсан тэр хүн.
Яаж наасаараа ингэж амидрахав дээ гэж бодоод аавыгаа дуудаад бүх юмаа аваад тэднийхээс явсан. Тэр үед би их уйлсаан хэвлийд байгаа үр минь надаас их шаналж, ээжийгээ өрөвдөж байсан байхдаа, эвий үр минь муу эцэгтэй болгосон ээжийгээ өршөөгөөрэй. Жирэмсний 8 сартайгийн шинжилгээгээр надаад халамидиоз, трихомониаз гэдэг 2 өвчин илэрсэн яаж яаж яаж тэр хүн тэгж чадсан байна аа. Намайг боддоггүй юмаа гэхэд яагаад үрээ хайрлаж болоогүй юм болоо. Тэр үед би ээж рүү нь утасдаад хэлсэн чинь би тэр хүнээс юу гэдэг үг сонссон гээч “хохь чинь чамтай одоо юу ярьдгийн” гэдэг үг сонссон тэр эх хүн шдээ эх хүнээс тийм үг гарч болох уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуу л байсан би чиний араар тавиагүй байхаа, одоо чамтай юм ярьмааргүй байна одоо чи яв гэснээс хойш би тэр хүнтэй мөнхийн дайсан болсон. Тэр хүний эцэг эх нь охин бид хоёрт арай л дэндүү хатуу хандсандаа. Сүүлдээ би тэд рүү яриад хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Би яаж хүнд амьдралаараа тоглуулчаад зүгээр суух юм вэ? Магадгүй жоохон хүлээцгүй түргэн ууртай байж болно л доо гэхдээ та бүхэн яг миний оронд өөрийгөө орлуулаад бодоод үзээрэй, удалгүй охин минь төрөх болж хичнээн өвдөж байсан ч удахгүй охинтойгоо уулзана шүүдээ гэж бодохоор өвдөж байсан 10 цаг нээх удаан өнгөрөөгүй ээ хэхэхэ. Охин нь төрлөө гээд хүйг нь ч таслаагүй жижигхэн амьтанг гэдсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн бүхий л өөрийн чадах сайн сайхан зүйлээ энэ жоохон үрдээ зориулах ёстөй гэж бодож байсан хүүхдийн минь уйлах дуу бусад хүүхдүүдийнхээс нэг л өөр байлаа. Эмч нар сандралдаж миний охинийг эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан тэр үед эмч нар зүгээрээ та хоёр 7 хоног л эмнэлэгт хэвтэх байх гээд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппараттаар амьсгалж байгаа охин дээрээ байн байн орж жижигхэн хацар дээр нь үнсэж аавгүй ч гэсэн хоюулаа сайхан амьдрана. Гэдсэнд байхад чинь их уйлдаг байсанд ээжийгээ уучлаарай гэж охинтойгоо ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжийгээ өрөөнд нь оронгуут сэрээд гэнэж уйлж гарнаа бодуул ээждээ эрхэлдэг байсан юм байлгүй эвий үр минь магадгүй аавдаа гомдоод уйлдаг байсан биздээ.
Бид хоёр их хүлээсэээн, тэр хүнийг их хүлээсэн даанч тэр хүн бид хоёрыг хүн гэж тоогоогүй ээ. Төрснийхөө маргааш миний охиний бие гэнэт муудаж шинжилгээний хариу тархины гэмтэлтэй, бэлгийн замийн өвчтэй гарсан. Та нар боддоо хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жоохон үрийн минь өндөгний цуснаас тэмбүүгийн шинжилгээ авсан. Ээ бурхан минь би юу үзэх нь энэ вэ хэзээ хийсэн үйлийн үр вэ? Одоо ч гэсэн би цурхиртал уйлж байна. Надаа энэ бүхнийг бичихэд их хэцүү байна. Сүүлдээ миний охин ямарч найдваргүй болсон амьсгал нь зогсоод зүрх нь хааяа хааяахан цохилсон. Тэр үед би охиныхоо хөрж байгаа биеийг үнсээд “босоод ирэлдээ аавгүй ч гэсэн хоюулаа сайхан амьдарнаа, ангир уураг чинь гараад байна үр минь ээждээ босоод ирэлдээ” гэж уйлж байхад хамт байсан эмч сувилагч нар бүгд намайг өрөвдөөд уйлж байсан, “уг нь харахад их сайхан охин байх юмаа яахаар тийм муухай амьтантай учирдаг байна аа, аавдаа их л гомдсон хүүхэд байна даа” гэж байсан. Охиныхоо зүрхний сүүлчийн цохилтийн хүлээгээд сууж байхдаа би ямар азгүй хүн бэ л гэж өөрийгөө зүхэж байсан. Яг одоо үрийн минь царай надад харагдаж байна. Тэгэх байсан бол тэр хүн яах гэж бид хоёроор тоглосон байнаа. Хүүхэд, гэрлэлт гэдэг чинь тийм тоглоом шиг байдаг юмуу. Би тэр хүнийг үзэн яддаг. Тэр үед би гомдсондоо тэр хүн руу “чи биднийг ингэж гомдоосныхоо төлөө нүгэлийнхээ хариуг амсах болноо. Чи үр хүүхдийн заяагүй үхлийн муугаар үхнэ дээ. Би чамаас заавал хүүхдийнхээ амийг нэхэх болно” гэж смс бичиж байсан дэндүү хатуу үгтэй ч гэсэн тэр үед энэнээс өөр үг надаас гараагүй юмаа.
Би охиноо алдаад яг л галзуурах дөхсөн битгий уйл сав нь хөөрчүүл галзуурчихдаг юм гэж ээж миний учирлаж байсан. Манай өвөө Монголын цагдаад ийм танхай хүн байж болохгүй хоёр хүний амьдралаар тоглосон хүн цохих шийтгэлээ хүртэх ёстой гэд тэр хүний ажилд өрөгдөл гаргасан. Тэдний ажлын дарга нь намайг дуудаж мэдүүлэг авсан. Ер нь бол энэ хүн 5 жилээс дээр ял авахаар хэрэг хийсэн хүн юм байна. Чи эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм уу гэхэд нь би хүсээгүй. Би бүх зүйлийг эхнээс нь ярих, хүүхдийн өвчний түүх гэх зэрэг зүйлийг сөхөх сэтгэлийн тэнхээ байгаагүй. Та нар цагдаагийн улс ажлынхаа хүрээнд шийтгэл өгчихгүй юу даа гээл орхисон. Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л даа. Тэгсэн аав нь хөөцөлдсөөр байгаад 3 сарын цалингийн 60%-ийн цалинг нь хасахаар шийтгүүлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагүй. Яаж яаж тэр алуурчин хүүгийнхээ толгойг илээд байж чаддаг байна аа. Дараа нь тэр бүхнийг сонсоод би ямар өчүүхэн юм вэ? гэж өөртөө уур хүрсэн. Тэр залуу тэртэй холбоотой хүмүүст хэлхээд Нарсанд суулгаагүйд надад насан туршдаа баярлаж амьдраарай л гэж захъя даа. Би бие сэтгэлээрээ хохирсон байж болно хамгийн өрөвдөлтэй нь миний бяцхан үр минь л эвий дээ. Охидууд минь юманд битгий сэтгэлийн хөөрлөөр хандаарай өнөөдөр хайртай гэж байгаа ч маргааш хүн яаж ч өөр болхыг хэн ч мэдэхгүй шүү. Хэрэв жирэмсэн болвол уур уцааргүй, амгалан тайван, зөвхөн үрийнхээ төлөө амьдраарай! Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөсөө гадна бас нэг жоохон амьтны өмнө үүрэг хүлээж байгаа шүү гэдгээ сайтар ухаараарай…
Миний охион ээждээ заавал эргэж төрөөрэй ээж тэрийг нь үнэн голоосоо хүсье даа. УМ МААНЫ БАДМИ ХУМ…
мэдээллийн эх сурвалж: http://www.cekc.mn/2009/12/%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%D0%BD-%D1%8D%D1%8D%D0%B6%D0%B4%D1%8D%D1%8D-%D0%B7%D0%B0%D0%B0%D0%B2%D0%B0%D0%BB-%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%82%D3%A9%D1%80%D3%A9%D3%A9/

0 comments: