Navigation Menu

Номын тэмдэглэл

Бүтэн 3 жил эргүүлж тойруулан ямар ч юм шалтгаанаар энэ тэндээс нь уншиж байсан номоо өнөөдөр уншиж дуусгалаа. Товч тэмдэглэл нь: 

Үхэлийн хагацал ба үхэхүйн амьд амьтан бүрийн зайлшгүй гэтлэн гарах ёстой хувь заяа юм. Ганцхан үхэл л амьдралыг хувь заяа болгож, үзэн ядалтыг хайр, өшөө хорсолыг уучлал болгодог. Тэр л гомдолын хар мөрийг цагааруулж, өшөөтөн дайсныг эвлэрүүлж, тэр л хүмүүний биеийг өвдөлт тарчлалаас ангижруулагч нь юм. Түүний ачаар л бид сайн ба мууг ялгаж, дурсамжууд түүх болон мөнхөрч, цаг хугацаа өнгөрсөн ба одоод хуваагддаг. Тэр муу нэгнийг авч явж баяр хөөр авчирдаг бол, сайн нэгнийг авч яван уй гашууг авчирдаг. Тэр л хэзээ ч хэнийг ч үл ялгадаг агаад шударга бус энэ л амьдралын түмэн нугачаанд туйлдан ядарсан зүрхийг амрааж амьдралын дутууг нөхдөг байх.Үхлийн хагацлыг нулимстайгаа залгилж, хүнд хэцүү өдрүүдийг даван туулж яваа орь ганцаар зүрхнүүдэд бяцхан салхивч нээе гэж бодон энэхүү номыг бичсэн бизээ. Үхлээс айх айдас, үхлийн тухай бодох бүрт сэтгэл сэртгийлгэх тэр аймшигт мэдээнүүдийн чухам аль нь үнэн аль нь худал болохыг амьдралын төгсгөлийн шатанд буй, үхэлд харьяалагдах тэр л хүмүүстэй энэ амьдралын эцсийн мөч хүртэл нь хамт байж үхлийн тухай хөшиггүй үнэнг дэлгэсэн шинжлэх ухааны анхны ном байх."Би яг энэ тухай ярья гэж бодож байлаа. Энэ бол аз дайрах эсвэл аз дутах тухай биш юм. Бурханыг таних нь аз эзийн асуудал биш. Энэ бол бидний гэтлэн давах ёстой бодит амьдралын бүхий л нугачаанд бэлтгэдэг маш гүнзгий, гайхамшигтай сургууль юм. Аюул зовлонгийн үед хүн Бурханд хамгийн их ойртдог. Өвчнийхөө үед энэ сургамжийг амсах нь гайхалтай мэдрэмж. Бүгдээрээ чиний төлөө залбирч байгааг ойлгох нь юутай ч зүйрлэшгүй их амарлил юм. Энэ л намайг тэтгэж байна."

0 comments: